Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын Орчуулагчдын Эвлэлээс шилдэг орчуулгын өгүүллэгийн уралдаан зарлалаа

Монголын Орчуулагчдын Эвлэлээс шилдэг орчуулгын өгүүллэгийн уралдаан зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Орчуулагчдын Эвлэлээс шилдэг орчуулгын өгүүллэгийн уралдаан зарлалаа
Монголын Орчуулагчдын Эвлэлээс шилдэг орчуулгын өгүүллэгийн уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Монголын Орчуулагчдын Эвлэлээс шилдэг орчуулгын өгүүллэгийн уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго: Утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу халааг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд оршино.

Уралдааны хамрах хүрээ: Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхолтой бүхий л насныхан дэлхийн утга зохиолын сор болсон үргэлжилсэн үгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулж оролцоно.

Уралдаанд оролцогчид тавих шаардлага: Нэг орчуулагч хоёроос илүүгүй бүтээлээр оролцож болохоос гадна сонгосон өгүүллэг нь урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байна.

Уралдааны шалгаруулалт

Нэгдүгээр байр -1 /Өргөмжлөл, 1,0 сая төг/

Хоёрдугаар байр -1 /Өргөмжлөл, 500 мянган төг/

Гуравдугаар байр -1 / Өргөмжлөл, 300 мянган төг/

Тусгай шагнал - 3 /Өргөмжлөл, мөнгөн шагнал/

Бүтээл хүлээн авах хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл явагдана. Орчуулгын бүтээлийг МОЭ-ийн mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна.

Хуваалцах