Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн нар тулалдах бол эмэгтэйчүүдэд Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар өрсөлдөнө гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах