Монголын паралимпын баг урд хөршийг зорьжээ
"Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүн өчигдөр хилийн дээс алхлаа.
Мэдээллийн алба

"Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүн өчигдөр хилийн дээс алхлаа. Паралимпын гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаас дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор Б.Ганболд, Ц.Дашдорж нар өрсөлдөнө.
Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм. Монголын тамирчдаас Б.Ганболд "Сочи-2014", "Пёнчан-2018" паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд хурд сорих гэж байна.



















