Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын программ хангамж үйлдвэрлэгчид өнөөдөр чуулна

МТШХХГ-аас санаачлан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын программ хангамж үйлдвэрлэгчид өнөөдөр чуулна
Монголын программ хангамж үйлдвэрлэгчид өнөөдөр чуулна. Зураг: МҮОНРТ

МТШХХГ-аас санаачлан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Тус чуулганд анх 300 төлөөлөгч оролцуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөсөн ч утас болон мэйл, фэйсбүүк хуудас, чуулганы бүртгэлийн формоор дамжуулан нийт 500 гаруй хүмүүс оролцох хүсэлтээ илэрхийлсэн ажээ.

Тиймээс төлөөлөгчдийн тоог 350 болгон нэмжээ. Чуулганы үйл ажиллагааг МТШХХГ-ын вэб хуудас болох www.itpta.gov.mn болон www.chuulgan.mn сайтаар шууд хүлээж авах боломжтой ажээ. Мөн twitter, facebook-ийг ашиглан иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллах юм байна.

Тодруулга, өнөөдөр Монгол улсад албан ёсоор бүртгэлтэй 414 программ хангамжийн компани, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй компани байдаг гэсэн тоо баримт байна.

Хуваалцах