Монголын “PUBG mobile” баг ДАШТ-ий гуравдугаар байрт оров
сүүлийн өдрийн тоглолтын дараах дүнгээр “Zeus clan” /PUBG mobile Mongolia\ баг гуравдугаар байрт орж, 100 мянган ам.долларын мөнгөн шагналын эзэн боллоо.
Мэдээллийн алба

“PUBG mobile” төрлийн дэлхийн хамгийн өндөр шагналын сантай, нэр хүндтэй тэмцээн болох “PUBG mobile global championship finals” тэмцээнд Монгол Улсын “Zeus clan” /PUBG mobile Mongolia\ баг оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо дөрвөн өдрийн турш зохиогдсон уг тэмцээнд Монголын баг гурван өдрийн дараах байдлаар 227 оноотойгоор Хятадын “4AM” багийн хамт нэгдүгээр байрт бичигдэж байв.
Тэгвэл сүүлийн өдрийн тоглолтын дараах дүнгээр “Zeus clan” /PUBG mobile Mongolia\ баг гуравдугаар байрт орж, 100 мянган ам.долларын мөнгөн шагналын эзэн боллоо. Харин “4AM” баг хоёрдугаар байрт орж, 200 мянган ам.доллар, “NOVA” баг дэлхийн аварга болж 700.000 ам.долларын эзэн болжээ.


















