Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын “PUBG mobile” баг ДАШТ-ийг хошуучилж байна

манай улсын баг уг тэмцээнд түрүүлж чадвал 700,000 ам.доллар хожихоос гадна Монгол Улсын электрон спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гэсэн онцгой амжилтын эзэд болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын “PUBG mobile” баг ДАШТ-ийг хошуучилж байна
Монголын “PUBG mobile” баг ДАШТ-ийг хошуучилж байна. Зураг: МҮОНРТ

“PUBG mobile” төрлийн дэлхийн хамгийн өндөр шагналын сантай, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “PUBG mobile global championship finals” тэмцээнд Монгол Улсын “Zeus clan” /PUBG mobile Mongolia\ баг оролцож байгаа билээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо дөрвөн өдрийн турш зохиогдох уг тэмцээнд Монголын баг гурван өдрийн дараах байдлаар 227 оноотойгоор Хятадын “4AM” багийн хамт нэгдүгээр байрт бичигдэж байна.

Хэрэв манай улсын баг уг тэмцээнд түрүүлж чадвал 700,000 ам.доллар хожихоос гадна Монгол Улсын электрон спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гэсэн онцгой амжилтын эзэд болно.

Хуваалцах