Монголын радио 87 "нас" хүрлээ
Өнөөдөр Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 87 жилийн ойн өдөр тохиож байна. Ц.Чимиддорж "МОНГОЛЫН РАДИО ЯРЬЖ БАЙНА" Монголын Радиогийн нэвтрүүлэгчид Г.Алтанбагана, С.Гантөмөр, Д.Сайнтод
Мэдээллийн алба

Өнөөдөр Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 87 жилийн ойн өдөр тохиож байна.
1930-аад оны үеэс “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. Харин 1934 оны 9-р сарын нэгний өдөр “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэсэн дуу хоолой улс орон даяар цацагдсанаар Монгол Улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ.
Монголын радиогийн 87 жилийн түүх Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Энэхүү 87 жилийн хугацаанд Монголын радио улс орныг хамарсан үйл явдлуудын оролцогч, үлгэрлэгч, манлайлагч, уриалан дуудагч болж ирсэн байдаг.
Тухайлбал, Монголын радио 1935 онд анхны зайны сургалт явуулж, 1939 онд дуулалт жүжиг сонсогчдод хүргэж, 1981 онд монгол хүн анх сансарт нисэхэд сансар, дэлхий хоёрын хоорондын харилцаа холбоог иргэдэд шууд дамжуулж байсан арвин түүхтэй.
Эдүгээ 87 жилийн түүхтэй МҮОНР нь ОНРТ-ийн тухай Монгол Улсын хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлсэн хөтөлбөрийн бодлогоо боловсруулж, хүн амын олонход зориулсан программыг газар нутгийн дийлэнх хэсэгт тасралтгүй түгээж, анх байгуулагдсан цагаасаа үндэсний мэдээллийн хэрэгслийн үүргийг биелүүлсээр байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч, сэтгүүлч Ц.Чимиддоржийн "Монголын радио ярьж байна" шүлгийг Монголын радиогийн нэвтрүүлэгчдийн уншсанаар сонсгоё.


















