Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын рагбигийн холбоог П.Батбаяр удирдана

2017-2021 онд тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан Ч.Мөнхбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн П.Батбаярыг Монголын рагбигийн холбооны ерөнхийлөгчөөр сонгов.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын рагбигийн холбоог П.Батбаяр удирдана
Монголын рагбигийн холбоог П.Батбаяр удирдана. Зураг: МҮОНРТ

Монголын рагбигийн холбоо Удирдах зөвлөлийн хурлаа хийлээ. Тус хурлаар өнгөрсөн онд зохион байгуулж, хийсэн ажлуудаа дүгнэн баталж, энэ онд “Ковид-19” цар тахлын үед дотоодын тэмцээн уралдаанаа хэрхэн зохион байгуулах, олон улсын тэмцээн уралдаанд баг тамирчдаа оролцуулах талаар хэлэлцлээ.

Мөн 2017-2021 онд тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан Ч.Мөнхбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн П.Батбаярыг Монголын рагбигийн холбооны ерөнхийлөгчөөр сонгов.

Ташрамд дуулгахад, тус холбоо үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тэмцээн уралдаан, сургалт болон бусад үйл ажиллагаагаа зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байгаа аж.

Хуваалцах