Монголын сагсан бөмбөгийн 3х3 баг талбайн эзэн Японтой тоглолоо
Монголын сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр 13:00 цагт дөрөв дэх тоглолтоо нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын эсрэг хийнэ.
Мэдээллийн алба

Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг олимпын наадмын гурав дахь тоглолтоо талбайн эзэн, Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан Японы эсрэг хийж, 19:10 оноогоор дийлдэв. Энэ тоглолтод манай тамирчид багаараа жигд тоглосон бөгөөд Б.Солонго, Э.Чимэддолгор нар гурав, О.Хулан, М.Цэрэнлхам нар тус бүр хоёр оноо авчээ.
Харин Японы багийн хувьд илүү олон удаа самбараас бөмбөг авч, илүү олон довтолсон нь хожиход нь нөлөөлөв.
Монголын сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр 13:00 цагт дөрөв дэх тоглолтоо нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын эсрэг хийнэ.


















