Монголын сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ДАШТ-д өрсөлдөхөөр болоо
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй нийт 40 багийн нэрийг зарлалаа.
Мэдээллийн алба

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй нийт 40 багийн нэрийг зарлалаа.
Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шилдгийн шилдэгт Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг багтаж, эрх нь баталгаажиж байна.
ФИБА 3х3 насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургаадугаар сарын 21-26-нд Бельги улсын Антверп хотод болно.
Ташрамд дуулгахад, ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын шигшээ багуудыг тив, дэлхийн аваргад оролцох эрхийг хассан тул ФИБА-гийн Удирдах зөвлөл хуралдан ОХУ-ын оронд ямар улс ДАШТ-д оролцохыг шийдэхээр болжээ.


















