Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн аваргад өрсөлдөнө

Монголын U15 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнгөрөгч 4 дүгээр сард Азийн бүсэд өрсөлдөж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээ төлөөлөн оролцох эрхийг авсан. Тэгвэл FIBA дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 9-10-нд зохион байгуулахаар болсныг зарлалаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн аваргад өрсөлдөнө
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн аваргад өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

FIBA-ийн Удирдах зөвлөлөөс баталснаар Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Цар тахлын үед зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнийг FIBA маш амжилттай төсөл болсон гэж дүгнэж гол төслүүдийнхээ нэгээр нэрлэж байна.

Монголын U15 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнгөрөгч 4 дүгээр сард Азийн бүсэд өрсөлдөж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээ төлөөлөн оролцох эрхийг авсан. Тэгвэл FIBA дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 9-10-нд зохион байгуулахаар болсныг зарлалаа.

Энэ жилийн хувьд 5 тивийн 105 баг өрсөлдөнө гэсэн мэдээллийг FIBA Representative буюу Ур чадварын тэмцээнд FIBA-г төлөөлж ажиллах техникийн төлөөлөгчдийн сургалт дээр мэдээлсэн. Дэлхийн аваргад шилдэг эрэгтэй, эмэгтэй багууд найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Тодруулбал, Монголын эрэгтэй баг Е хэсэгт Беларусь, Аргентин, Албани улстай, эмэгтэй баг С хэсэгт Израиль, Аргентин, Мадагаскарын багтай нэг хэсэгт оржээ.

Түүнчлэн тус тэмцээнд “FIBA Asia”-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжирианы гаргасан албан тушаалаар FIBA-гийн төлөөлөгч буюу “FIBA Representative”-аар С.Төгсжаргал хоёр дахь жилдээ сонгогдон ажиллах юм байна.

Хуваалцах