Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэж Дээд лигийн тэмцээнээ зохион байгуулна
Дээд лигийн тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 18-нд Спортын төв ордонд болохоор болжээ
Мэдээллийн алба

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” нэгдэж Дээд лигийн тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээнээс 2022 оны 6 дугаар сард эхлэх ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын Үндэсний шигшээ баг, 2022 оны 9 дүгээр сард болох 19 дэх удаагийн "Азийн наадам"-д өрсөлдөх Монгол Улсын Үндэсний шигшээ багийг тус тус бүрдүүлэх юм байна.
Сонирхуулахад, Дээд лигийн тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 18-нд Спортын төв ордонд болохоор болжээ.



















