Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын сэтгүүлч Сири улсыг зорьлоо

“Eagle” телевизийн сэтгүүлч, олон улсын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүний хамт өнөөдөр дэлхийн хамгийн халуун цэг Сири улсыг зорьлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын сэтгүүлч Сири улсыг зорьлоо
Монголын сэтгүүлч Сири улсыг зорьлоо. Зураг: МҮОНРТ

“Eagle” телевизийн сэтгүүлч, олон улсын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүний хамт өнөөдөр дэлхийн хамгийн халуун цэг Сири улсыг зорьлоо. Хэзээ мөдгүй дайны эрсдэл рүү орчихож мэдэхээр байгаа Сири улсын тогтворгүй байдлыг газар дээрээс нь шууд сурвалжлах хүслээ сэтгүүлч Х.Уламбаяр нэг сарын өмнөөс фэйсбүүк хуудсаараа илэрхийлж байсан билээ.

Түүний хүсэлтийг холбогдох байгууллагууд судалж үзээд дэмжсэн нь энэ юм. Уран бүтээлчдийн амь насны даатгалыг нь “Практикал даатгал” ХХК хариуцаж тус бүрт нь 50 мянган ам.долларын даатгалын лиценз, тодорхой хэмжээний мөнгөний дэмжлэг үзүүлсэн байна.

Олон улсын тоймч Х.Уламбаяр яагаад дэлхийн халуун цэг рүү явах болсон талаар “Хэдийгээр миний зорилго хэтэрхий аюул эрсдэлтэй ч өрнөж буй үйл явдлыг газар дээрээс шууд сурвалжлах нь сэтгүүлч хүний үүрэг даалгавар төдийгүй нэр төрийн хэрэг. Тун удахгүй Сири улсаас мэндчилэх болно. Амьд буцаж ирэх даалгавартай тул хичээх болноо. Сайн сууж байгаарай” гэлээ.

Түлхүүр үг:АНУ Сири цэрэг дайнХ.УламбаярА.Билгүүн
Хуваалцах