Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын шатарчид эхний хожлоо авлаа

Монголын баг өчигдөр тэмцээний эхний өрөгт Азербайжаны "Azerbaijan Sumgayit olympic SC" багийг 4:0-ээр буулган авлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын шатарчид эхний хожлоо авлаа
Монголын шатарчид эхний хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Азербайжан улсад энэ сарын 1-11-нд зохион байгуулагдаж буй 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиадад оролцож буй Монголын шатарчид эхний хожлоо авсан байна. Тус тэмцээнд 23 орны 34 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас М.Амилал, Б.Ананд, Б.Тэнүүнболд, Э.Хүслэн нар оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Монголын баг өчигдөр тэмцээний эхний өрөгт Азербайжаны "Azerbaijan Sumgayit olympic SC" багийг 4:0-ээр буулган авлаа.

Сонирхуулахад, Монголын баг өнөөдөр Туркийн "Turkyie red" багтай тоглоно.

Хуваалцах