Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Монголын шатрын холбоо шинэ ерөнхийлөгчөө сонголоо

МШХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихээр С.Билгүүн, Э.Гурванбаатар, Б.Наранбаатар, Б.Түвшин нарын дөрвөн хүн хүсэлтээ илгээсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын шатрын холбоо шинэ ерөнхийлөгчөө сонголоо
Монголын шатрын холбоо шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Зураг: МҮОНРТ

Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал энэ сарын 11-ний өдөр боллоо. Тус хурлаар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Гурванбаатар нийт 171 төлөөлөгчдийн 70 гаруй хувийн саналаар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Эргэн сануулахад, МШХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихээр С.Билгүүн, Э.Гурванбаатар, Б.Наранбаатар, Б.Түвшин нарын дөрвөн хүн хүсэлтээ илгээсэн бөгөөд тус холбооны ээлжит бус их хурал хуралдахаас өмнө Б.Түвшин нэрээ татсан юм.

Хуваалцах