Монголын шигшээ баг энэ удаа ялагдсан ч Унгарт дахин өрсөлдөнө
Хэрэв Монголын баг энэхүү тоглолтод хожсон бол хэсэгтээ нэгдүгээр байр эзлэн, хасагдах шатанд шалгарах байсан юм. Харин хожигдвол Польш болон Бразилын шигшээ багууд дараагийн шатанд шалгарах байлаа.
Мэдээллийн алба

Токио-2020 олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн эхний тэмцээн Австрийн Грац хотноо боллоо. Тэмцээний дөрөв дэх өдөр Монголын шигшээ баг шийдвэрлэх хоёр тоглолт хийсэн юм.
Эхний тоглолтоо Чехийн эсрэг хийж, 21-15 гэсэн харьцаатай хожигдсон. Үүний дараа Бразилын шигшээтэй шийдвэрлэх тун чухал тоглолт хийж, 10-18 гэсэн харьцаатайгаар мөн л ялагдал хүлээлээ.
Хэрэв Монголын баг энэхүү тоглолтод хожсон бол хэсэгтээ нэгдүгээр байр эзлэн, хасагдах шатанд шалгарах байсан юм. Харин хожигдвол Польш болон Бразилын шигшээ багууд дараагийн шатанд шалгарах байлаа.
Монголын шигшээ багийн хувьд Австрийн тэмцээн өндөрлөсөн ч олимпын эрх авах найдвар тасраагүй. Ирэх зургаадугаар сарын 4-6-ны өдрүүдэд Унгар Улсын Дебрецен хотод олимпын эрх олгох сүүлийн тоглолтод оролцоно.


















