Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын шилдэг нийтлэл - Эргэх цагийн хүрдэн” бүтээл хэвлэгдлээ

төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрай, Л.Түдэв, С.Жалан-Аажав, Т.Рагчаа болон “Маршал Чойбалсангийн дэргэдээс есөн жил нэг өдөр ч салаагүй” гарчигтай Монгол Улсын баатар, ахмад дипломатач П.Шагдарсүрэн нартай хийсэн сонирхолтой ярилцлага оржээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын шилдэг нийтлэл - Эргэх цагийн хүрдэн” бүтээл хэвлэгдлээ
“Монголын шилдэг нийтлэл - Эргэх цагийн хүрдэн” бүтээл хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

“Монголын шилдэг нийтлэл”-ийн 69 дэх боть хэвлэгдэн гарлаа. “Эргэх цагийн хүрдэн” нэртэй 670 хуудастай энэ ботид соёлын гавьяат зүтгэлтэн, зохиол, сэтгүүлч До.Цэнджавын ярилцлага, өгүүлэл нийтлэл, аян замын найруулал, тэмдэглэл, хөрөг, эсээ, сэтгүүлзүйн зүйн шүүмж судлал, өдрийн тэмдэглэл зэрэг сэтгүүлзүйн бүх төрлийг бүтээл багтсан байна. Тухайлбал, төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрай, Л.Түдэв, С.Жалан-Аажав, Т.Рагчаа болон “Маршал Чойбалсангийн дэргэдээс есөн жил нэг өдөр ч салаагүй” гарчигтай Монгол Улсын баатар, ахмад дипломатач П.Шагдарсүрэн нартай хийсэн сонирхолтой ярилцлага оржээ.

“Эргэх цагийн хүрдэн ном”-д орсон бүх бүтээл онц сонирхолтой, танин мэдэхүй, түүхэнд холбоотой, сургамж өгөөжтэй бөгөөд одоо хэзээ ч, хэн ч тэр хүмүүсээс ярилцлага авч үгийг нь үлдээхийн аргагүй болчихсон давтагдашгүй үнэ цэнтэй бүтээл багтжээ.

Хуваалцах