Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын ширээний теннисний шигшээ баг Дохаг зорилоо

Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, дэд мастер Ж.Мөнхзориг, эмэгтэйчүүдээс спортын мастер Б.Должинзуу, спортын мастер Б.Болор-эрдэнэ нар оролцох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын ширээний теннисний шигшээ баг Дохаг зорилоо
Монголын ширээний теннисний шигшээ баг Дохаг зорилоо. Зураг: МҮОНРТ

Монголын ширээний теннисний шигшээ баг энэ сарын 14-20-нд Катарын нийслэл Доха хотод явагдах олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд оролцохоор өчигдөр хилийн чанадыг зорилоо.

Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, дэд мастер Ж.Мөнхзориг, эмэгтэйчүүдээс спортын мастер Б.Должинзуу, спортын мастер Б.Болор-эрдэнэ нар оролцох аж.

Өчигдөр Монголын ширээний теннисний холбооны удирдлагууд шигшээ багийнхантай уулзаж аян замдаа сайн явахыг хүссэн юм. Энэ үеэр МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга "Олимпийн эрхийн урьдчилсан шатны тэмцээнээ нэр төртэй үргэлжлүүлэн, амжилттай оролцоцгооё” хэмээн шигшээ багийн бүх тамирчдад "Butterfly" фермийн иж бүрдэл хувцас хэрэгслийг гардуулан өгчээ.

Мөн Гавьяат тамирчин Т.Болд шигшээ багийн ахлагч, ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрахад Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг гардуулан өгч, “Биднийг маш хариуцлагатай хоёр тэмцээн хүлээж байна. Та бүхэн талбай дээр юу чаддагаа харуулаад, амжилт гаргаад ирээрэй” хэмээн захилаа.

Монголын ширээний теннисний шигшээ баг Биеийн тамир улсын хорооны тусламжтайгаар Найрамдал зусланд 45 хоног бэлтгэл хийсэн бөгөөд ирэх гуравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Дохад тэмцээнд ороод, цааш гурвдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 5-ны өдрүүдэд Казакстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ.

Хуваалцах