Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын шүүгч Олон улсын Шүүгчдийн холбооны бүсийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, Номхон далай, хойд Америкийн бүсийн холбооны ээлжит уулзалт цахим видео хурал хэлбэрээр саяхан зохион байгуулагджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын шүүгч Олон улсын Шүүгчдийн холбооны бүсийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Монголын шүүгч Олон улсын Шүүгчдийн холбооны бүсийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази, Номхон далай, хойд Америкийн бүсийн холбооны ээлжит уулзалт цахим видео хурал хэлбэрээр саяхан зохион байгуулагджээ.

Энэ үеэр тус бүсийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр ажиллах хүмүүсийг нэр дэвшүүлж, санал хураах ажиллагаа явагдаж, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр АНУ-ын шүүгчдийн холбооны тэргүүн, шүүгч Алисон Данкен, дэд ерөнхийлөгчөөр Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Цэндийн Цогт нарыг сонгосон байна. Ирэх намар болох уулзалтаар дээрх шийдвэрийг баталгаажуулах бөгөөд мөн бүсийн ерөнхийлөгчийн сонгууль явагдах юм байна.

Мөн уулзалтаар Ази, Номхон далай, хойд Америкийн бүс өөрийн дүрмийг баталсан бөгөөд тус групп нь Олон улсын шүүгчдийн холбооны бүтцэд 1997 оноос байгуулагдан ажилласан, одоогоор нийт 11 орны шүүгчдийн холбоо, шүүгчдийн төлөөллөөс бүрдэж байгаа юм. Тус холбоо нь бүс нутгийн шүүхийн шүүгчдэд тулгарч буй асуудлуудыг хамтран судалж, бодит үр дүнтэй шийдвэрт хүрэх, гишүүн орнуудын шүүгчдийг хооронд нь холбож, харилцаа тогтоох боломжоор хангах, хүний эрхийг хангах гол шалгуур, нөхцөл болсон бие даасан шүүх, хараат бус шүүгчийн эрх зүйн болон бодит нөхцөлийг хамгаалах, дэмжих зорилготой ажилладаг ажээ.

Эх сурвалж: Монголын шүүгчдийн холбоо

Хуваалцах