Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын шувуу хамгаалах төвийн нэрэмжит “Ирээдүйн жигүүр” гэрчилгээ, мөнгөн урамшууллыг олголоо

анхны гэрчилгээг МУБИС-ийн III курсийн оюутан Т.Энхзаяа болон Дорнод аймгийн тавдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Халиун нар гардан авлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын шувуу хамгаалах төвийн нэрэмжит “Ирээдүйн жигүүр” гэрчилгээ, мөнгөн урамшууллыг олголоо
Монголын шувуу хамгаалах төвийн нэрэмжит “Ирээдүйн жигүүр” гэрчилгээ, мөнгөн урамшууллыг олголоо. Зураг: МҮОНРТ

Монголын шувуу хамгаалах төв энэ жилээс эхлэн тус төвийн нэрэмжит “Ирээдүйн жигүүр” (Wings of the future) гэрчилгээг мөнгөн урамшууллын хамт хөдөлмөрч, идэвхтэй судлаач оюутнуудад гардуулж эхэллээ. Тэгвэл анхны гэрчилгээг МУБИС-ийн III курсийн оюутан Т.Энхзаяа болон Дорнод аймгийн тавдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Халиун нар гардан авлаа.

Т.Энхзаяа болон С.Халиун нар 2019 оноос эхлэн Чух шувуу судлалын суурингийн нүүдлийн эргийн шувууны мониторингод оролцож эхэлсэн бөгөөд энэ онд гурав дахь жилдээ намрын судалгаанд оролцсон, тус судлалын суурингийн идэвхтэй хөдөлмөрч оюутан, сурагчид аж.

Дээрх оюутан, сурагч Чух сууринд дадлага хийх хугацаандаа шувуу судлалын хээрийн олон төрлийн арга зүйд суралцсанаас гадна багаар хэрхэн ажиллах мөн шувуудыг таних гэх мэт олон зүйл сурч, өнгөрсөн хугацаанд нийтдээ 150-200 орчим зүйл шувууг таньж тодорхойлох чадвартай болсон байна.

Хуваалцах