Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын соробанчид дэлхийн аварга болжээ

Монголын соробанчдаас энэ жил дэлхийн аварга дөрөв төрлөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын соробанчид дэлхийн аварга болжээ
Монголын соробанчид дэлхийн аварга болжээ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монголын соробанчдаас энэ жил дэлхийн аварга дөрөв төрлөө. Цээж тоолол, мөн соробан сампингийн олон улсын тэмцээнд өнгөрсөн сарын сүүлээр эх орноо төлөөлөөд "Тояа" академийн 78 сурагч цахимаар оролцсон юм. Дэлхийн 30 орны 17 мянга гаруй хүүхдүүдээс Монголоос дэлхийн аваргын эзэн дөрөв, алтан цомын эзэн 24, мөнгөн цомтон 18 төрлөө.

"Тояа" академийн захирал Т.Туяа өмнөх амжилтаараа онцгойрч МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгаас жил болгон тодруулдаг "Цагийн хүрдийн баатар" шалгаруулалтын оюунлаг хүн номинацид орж байсан юм. Энэ академиас дэлхийн аварга цолтон хүүхэд 70 гаруй төрөөд байна.

Хуваалцах