Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын спортын “Алтан хуудас” Мехикогийн баатрууд

Хагас зуун жилийн тэртээ Мексикээс авчирсан дөрвөн тамирчны олимпийн анхны медалийн замналаар Монголын тамирчид хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг хүртээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын спортын “Алтан хуудас” Мехикогийн баатрууд
Монголын спортын “Алтан хуудас” Мехикогийн баатрууд. Зураг: МҮОНРТ

1968 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр буюу одоогоос 52 жилийн өмнө Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болж байлаа.

Учир нь Мексикийн нийслэл Мехико хотноо болсон зуны XIX олимпийн наадамд Монгол Улс спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцоход чөлөөт бөхийн төрөлд 87 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-д ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт анх мандуулсан түүхтэй.

Хуваалцах