Монголын талын аргалийн тоо толгой 4 мянга давлаа
Баян-Өлгий болон Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт нийтдээ 4095 бодгаль аргаль тоологдож
Мэдээллийн алба

Нүүдэллэн амьдардаг аргалийн тоо толгойг гаргахдаа давхардал үүсгэхгүй үүднээс Монгол болон Оросын талууд харилцан тохиролцсон хуваарь, маршрутын дагуу аргалийн тооллогыг 2019, 2021 оны 10 дугаар сарын 22-27-ны хооронд хийлээ.
Тооллогыг явуулахдаа хил орчмын аргалийн тархац нутгийн 90-ээс дээш хувийг бүрэн хамруулж, тааралдсан аргалийг нас, хүйсээр нь ангилан нэг бүрчлэн тоолж, бүртгэлийн тусгай хуудсанд тоологдсон газрынх нь солбицлын хамт тэмдэглэдэг.
Ийнхүү Баян-Өлгий болон Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт нийтдээ 4095 бодгаль аргаль тоологдож Монголын талын аргалийн тоо толгой 4 мянгын босгыг давсан гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.


















