Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын тамирчид “Азийн хүүхдүүд-2016” наадмаас 38 медаль хүртээд байна

Долоодугаар сарын 11-ний өдрийн барилдаанд хөвгүүдийн 60 кг-д Сумъяабазар алт, 78 кг-д Чинзориг мөнгөн медаль, охидын 44 кг-д Бүрнээбаяр, 56 кг-д Цэрэндолгор, 65 кг-ийн жинд Лхагвадулам нар мөнгөн медаль хүртсэн.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын тамирчид “Азийн хүүхдүүд-2016” наадмаас 38 медаль хүртээд байна
Монголын тамирчид “Азийн хүүхдүүд-2016” наадмаас 38 медаль хүртээд байна. Зураг: МҮОНРТ

“Азийн хүүхдүүд-2016” спортын наадамд манай өсвөрийн тамирчид амжилттай оролцож байна. Долоодугаар сарын 11-ний өдрийн барилдаанд хөвгүүдийн 60 кг-д Сумъяабазар алт, 78 кг-д Чинзориг мөнгөн медаль, охидын 44 кг-д Бүрнээбаяр, 56 кг-д Цэрэндолгор, 65 кг-ийн жинд Лхагвадулам нар мөнгөн медаль хүртсэн.

Харин долоодугаар сарын 12-нд болсон Якутын үндэсний бөх Хапсагайд манай гурван тамирчин оролцлоо. Монгол Улсын өсвөрийн тамирчин Д.Мөнхтулга -70 кг жинд барилдаж хүрэл медаль хүртэв. "Азийн хүүхдүүд-2016" наадамд Якутын үндэсний бөхийн төрлийг энэ жилээс шинээр оруулж байгаа юм.

Тус наадмын таеквондогийн тэмцээний охидын 55 кг жинд Б.Намуун алтан медаль, 44 кг жинд Б.Сүрэн хүрэл медаль хүртлээ. Өчигдрийн байдлаар манай баг тамирчид 11 алт, 9 мөнгө, 18 хүрэл, нийт 38 медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Хуваалцах