Монголын тамирчид дэлхийн оюуны олимпоос медаль хүртсээр байна
АНУ-ын Лас Вегас хотод "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп өчигдөр эхэлсэн. Уг тэмцээнд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр насны ангилалгүй өрсөлдөж байгаа юм.
Мэдээллийн алба

АНУ-ын Лас Вегас хотод "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп өчигдөр эхэлсэн. Уг тэмцээнд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр насны ангилалгүй өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний эхний өдөр “Хурдны хөзөр” төрлийн дүн гарсан юм. Энэ төрөлд хоёр оролдлогын хамгийн сайн хийсэн үзүүлэлтээр байр эзлүүлэх бөгөөд манай анхны медаль буюу хүрэл медалийн болзлыг ОУ-ын Мастер Т.Энхжин хангалаа. Т.Энхжин нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэлээ. Мөн тус төрөлд 12 хүртэлх насны хүүхдийн эхний 3 байрт мөн манай тамирчид орлоо.

Дашрамд дурдахад, тус төрөлд 27 улсын 167 тамирчнаас эхний 12 байрын наймыг нь манай тамирчид эзэлсэн юм.
Харин Memoriad-2016 World Mental Olympics буюу оюуны олимпийн хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplication" буюу 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсоноор Д.Биндэръяа оюуны олимпийн мөнгөн медаль хүртлээ.

Энэ төрөлд бага насны тамирчид маань оролцсон бөгөөд Б.Хангал 9 бодлого алдаагүй бодсоноор 5 дугаар байрт, Б.Энхлүүн 8-р байрт тус тус орлоо. Д.Гэрэлт-Од маань 4 зөв хийлээ.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэнэ.
Эх сурвалж:https://www.facebook.com/kh.khatanbaatar?fref=ts


















