Монголын тамирчид “Токио-2020” олимпын нээлтийн ёслолд "Хийморь" загвараар гоёно
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг цэнгэлийн манлай зуны XXXII олимпын наадам дэлхий нийтийг нөмөрсөн “Ковид-19” цар тахлын улмаас нэг жил хойшилсон ч, “Токио-2020” олимпын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэллээ.
Мэдээллийн алба

Нээлтийн үйл ажиллагаанд Монголын тамирчид “Мишел & Амазонка” брендийн урласан ёслолын хувцсаар гоёно.
Монгол Улсын шигшээ багт зориулан бүтээсэн парад хувцасны эд ширхэг бүр утга учиртай аж. Тухайлбал, Энгэр дээрх алтлаг хээг Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билэгдэл болсон давхиж буй морийг цан хүүрэг татуулсан байдалтайгаар дүрслэн үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээсэн юм.
Үүлэн хээг утга агуулгаар нь дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн, хүн бүр зол жаргалтай аж төрөх зол жаргалын хээ гэж бэлгэддэг.