Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын танкчид хагас шигшээд шалгарлаа

Монголын баг тамирчид өнөөдөр хагас шигшээгийн өнгө, дарааллаа сонгоно

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын танкчид хагас шигшээд шалгарлаа
Монголын танкчид хагас шигшээд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 8 дугаар сарын 29-ний өдөр "Танкийн биатлон 2021" олон улсын тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахмад Р.Ариунболд захирагчтай 3 дугаар экипаж уралдсан байна.

Тус экипаж 24 минут 14 секундийн амжилттайгаар устгах ёстой байгаа бүрэн устгаснаар гараандаа 2 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.

Ингэснээр манай улсын Зэвсэгт хүчний баг ганцаарчилсан уралдааны төрөлд устгавал зохих 15 байгаа бүрэн устгаж, нийт 1:14:31 цагийн амжилттайгаар 7 дугаар байранд орсон бөгөөд дараагийн буухиа уралдаанд оролцох болзлыг хангасан байна.

Олон улсын энэхүү тэмцээн нь ганцаарчилсан болон буухиа уралдаан гэсэн 2 үеэр зохион байгуулагддаг ба нэгдүгээр дивизионд оролцсон 11 багаас 8 баг буухиа уралдаан буюу хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдаанаас 4 баг шигшээ уралдаанд шалгарах зарчмаар явагддаг.

Ташрамд сонирхуулахад, Монголын баг тамирчид өнөөдөр хагас шигшээгийн өнгө, дарааллаа сонгоно.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Хуваалцах