Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт хурал болж байна

Хүний буруутай үйлдэл, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсч байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт хурал болж байна
“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт хурал болж байна. Зураг: МҮОНРТ

Хүний буруутай үйлдэл, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсч байна. Үүнийг зөвхөн нэг улсын хэмжээнд шийдэх боломжгүй юм. Тиймээс олон улсын, тэр дундаа бүс нутгийн хэмжээнд судлан нэгдсэн ойлголтод хүрэх нь үр дүнтэй гэж судлаачид үзэж байна.

Өнөөдөр “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын бага хурал болж байна. Газарзүй геоэкологийн судалгааны чиг хандлага, тулгамдсан асуудлууд болон нийгэм, эдийн засгийн газарзүй, бүс нутгийн хөгжлийн талаар хэлэлцэж байгаа юм.

Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга, доктор н.Дашцэрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” хурал болж байна

Уг хурлаар олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай туршлага солилцох, хамтран төсөл хөтөлбөр эхлэх зэрэг олон давуу талтайг мөн онцоллоо.

Хуваалцах