Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын “Tiger” “PAL Asia Fall 2020” тэмцээнд урилгаар оролцоно

Монгол Улсын “Tiger” болон БНХАУ-ын “Tyloo”, ViCi Gaming”, “Invictus Gaming” Тайландын “Beyond” гэсэн таван баг шууд урилгаар оролцох юм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын “Tiger” “PAL Asia Fall 2020” тэмцээнд урилгаар оролцоно
Монголын “Tiger” “PAL Asia Fall 2020” тэмцээнд урилгаар оролцоно. Зураг: МҮОНРТ

Цахим спортын “CSGO” тоглоомын Perfect World Asia League | Fall 2020 тэмцээний мэдээлэл цацагдлаа. Энэ тэмцээнд нийт 10 баг оролцох бөгөөд RMR онооноос хамаарч Монгол Улсын “Tiger” болон БНХАУ-ын “Tyloo”, ViCi Gaming”, “Invictus Gaming” Тайландын “Beyond” гэсэн таван баг шууд урилгаар оролцох юм байна. Харин бусад баг нээлттэй шалгаруулалтаас эрхээ авна.

Тус тэмцээний нээлттэй шалгаруулалт ирэх сарын 10-13-нд, улирлын тоглолт есдүгээр сарын 16-наас аравдугаар сарын 4-нд болно. Харин playoff шатны тоглолт аравдугаар сарын 9-11-ний хооронд явагдах аж.

Хуваалцах