Монголын цахим гүйгч нар дэлхийг 11.6 удаа тойрох зайг тууллаа
Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн “Эрүүл мэндийн цахим гүйлт” арга хэмжээнд нийт 25895 иргэн оролцож, 466839 км зам туулжээ. Энэ нь дэлхийг 11.6 удаа тойрсонтой тэнцэх мөн дэлхийгээс сар луу ирж, очих зай юм.
Мэдээллийн алба

Түүнчлэн Говь-Алтай аймгийн гүйгч нар энэ сарын 28-ны өдрийн 00:00 цагийн байдлаар 86645 км зам туулж хамгийн олон км туулсан аймаг, дүүргийн группийг хошуучиллаа.
Мөн дангаараа нэг өдөрт 25491 км зам туулж цахим гүйлтийн аяны рекордыг шинэчилсэн юм. Цаашлаад Говь-Алтай аймгаас нийт 3825 иргэн цахим гүйлтэд хамрагдаж, хамгийн олон оролцогчтой аймгаар шалгарлаа.
Харин нийслэлээс Сонгинохайрхан дүүргийнхэн 47849 км зам туулсан амжилтаараа тэргүүллээ хадгалж чадсан бол Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн гүйгч нарын туулсан зам тун ойролцоо байж, ширүүн өрсөлдөөн үзүүлжээ.
Үүнээс гадна улс орон даяар анх удаа зохион байгуулагдсан "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" үйл ажиллагаанд оролцогчдын тоо 26000 болж өргөжсөн байна.
Ташрамд дуулгахад, дээрх цахим гүйлтийн бүс бүсээр нэгтгэсэн дүнг Биеийн тамир, спортын улсын хороо удахгүй зарлах аж.