“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” болно
Өнөөдөр 09:00 цагаас “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Тус форумын санаачлагчаар Монголын Сайтын Холбоо, ерөнхий зохион байгуулагчаар
Мэдээллийн алба

Өнөөдөр 09:00 цагаас “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Тус форумын санаачлагчаар Монголын Сайтын Холбоо, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ажиллаж байна. Мөн Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Яам, Мэдээлэл Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, ШӨХТГ, Оюуны өмчийн газар, Үндэсний Дата төв зэрэг төрийн байгууллагууд хамтран зохион байгуулахад оролцож байна. Үүний зэрэгцээ “Глоб Интернэшнл Төв”, “Монголын Хэвлэлийн Хүрээлэн”, “Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл”, “Монголын Орчуулагчдын Эвлэл”, “Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо”, “Монголын Телевизүүдийн Холбоо”, “Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо”, “Медиа Порт” кабелийн телевизүүдийн консерциум” болон салбарын бусад ТББ-уудын удирдлага, мэргэжилтнүүд Цахим сэтгүүл зүйн анхдугаар форумд оролцоно.
Форумд оролцогч талууд Цахим сэтгүүл зүйн асуудлаар өөр хоорондоо байр сууриа илэрхийлэн, мэдлэг мэдээллээ солилцож, санал бодлоо хуваалцан, форумын төгсгөлд энэ салбарын асуудлуудын хүрээнд тодорхой ойлголцолд хүрч “Улаанбаатарын цахим тунхаг”-ыг батлан гаргана.
Тус форум нь “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан Монголын Сайтын Холбооноос санаачлан зохион байгуулж буй томоохон арга хэмжээнүүдийн эхлэл юм.


















