Монголын цахим спортын гурван баг “Funspark ULTI” тэмцээнд өрсөлдөж байна
Зүүн Өмнөд Азийн бүсээс “Erkast” нэрээр тоглодог монгол тоглогч Г.Эрдэнэцогтын “NG Esports” баг тус тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон билээ
Мэдээллийн алба

Цахим спортын CS:GO тоглоомын төрлөөр өрсөлддөг “Funspark ULTI 2021: Asia Season 1” тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд нийт 16 баг оролцож байгаа бөгөөд Зүүн Азийн бүсийн нээлттэй сонгон шалгаруулалтаас Монгол Улсын “D13”, “Checkmate”, “Renewal” баг шалгарч өрсөлдөж байгаа юм.
Түүнчлэн Зүүн Өмнөд Азийн бүсээс “Erkast” нэрээр тоглодог монгол тоглогч Г.Эрдэнэцогтын “NG Esports” баг тус тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон билээ.


















