Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын цахим спортын шигшээ баг Зүүн Азийн аварга боллоо

Монгол Улсыг төлөөлөн “Dota 2” төрөлд оролцсон баг түрүүлсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын цахим спортын шигшээ баг Зүүн Азийн аварга боллоо
Монголын цахим спортын шигшээ баг Зүүн Азийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын электрон спортын холбоо (IESF)-оос жил болгон зохион байгуулдаг 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Зүүн Азийн бүсийн эрхийн төлөөх тэмцээн саяхан болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Dota 2” төрөлд оролцсон баг түрүүлсэн байна.

Ингэснээр Монголын баг ирэх 2021 оны хоёрдугаар сард Израиль улсын Эйлат хотноо зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Хуваалцах