Монголын цахим спортын “Tiger” баг “Renewal” нэрээр тоглоно
Өнгөрсөн онд Ази тивийн аварга болсон Монголын цахим спортын “Tiger” баг энэ нэрээрээ ахиж тэмцээнд оролцохгүй болсноо мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд Ази тивийн аварга болсон Монголын цахим спортын “Tiger” баг энэ нэрээрээ ахиж тэмцээнд оролцохгүй болсноо мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Эргэн сануулахад, тэднийг өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын “Tiger” байгууллага ивээн тэтгэдэг байсан бөгөөд тэд багийнхаа бүрэлдэхүүнд ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр шинэ ивээн тэтгэгч хайж байгаагаа зарлсан юм.
Энэ талаар тус багийн ахлагч Б.Ган-Эрдэнэ “Бид “Tiger”-ийг төлөөлөөд нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид өөрсдийгөө Азийн шилдэг багийн нэг гэдгээ батлан харуулсан. Бидний цаашдын зорилго Азидаа "тогтвортой" номер баг байхаас гадна дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөж чадахуйц хүчтэй баг байхад оршино. Харамсалтай нь “Tiger” байгууллагын хамтаар аяллаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо, биднийг үргэлж дэмждэг дэмжигчиддээ баярлалаа" гэсэн юм.
Тэгвэл тэд “Renewal” нэрийн дор хуучин бүрэлдэхүүнээрээ тоглохоор болсон байна. Түүнчлэн “Renewal gaming” нэртэй олон улсын жишиг стандартад дүйцэх үндэсний цахим спортын байгууллагын төслийн хүрээнд эхний ээлжид цахим спортын “CS:GO” багийн бүрэлдэхүүнийг танилцуулсан нь Азийн аварга “Renewal” баг юм.


















