Монголын цанын холбоо 2026 оны олимп хүртэл Швейцарын цанын холбоотой хамтран ажиллана
Монголын цанын холбоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд Швейцарын цанын холбоотой хамтран ажиллаж буй. Хамтын ажиллагааны хүрээнд манай тамирчид тус улсын Лэнцерхайд, Давос болон Сант Морис хотод швейцар дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасан юм.
Мэдээллийн алба

“Бээжин-2022” олимпын үеэр ч Швейцарын цанын холбооны гүйлтийн цана хариуцсан захирал Хипполит Кемпф, тослогооны багийн ахлах Рожер Вахс, залуучуудын багийн дасгалжуулагч Марко Исэнсшмит болон техникийн ажилтнууд нь Монголын тамирчдын бэлтгэлийн хуваарийг гарган өгч, цанын тос тослогоонд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.
Мөн Монголын цанын холбоо 2026 оны өвлийн олимп хүртэлх хугацаанд Швейцарын цанын холбоотой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, баг тамирчдаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг бодлогын хүрээнд олон талт арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Монголын үндэсний олимпын хороо