Монголын цэргийн тогооч нарын өрсөлдөх багууд тодорлоо
Цэргийн наадмын нэг төрөл " Хээрийн гал тогоо" тэмцээнд манай улсын цэргийн тогооч нар 4 дэх жилдээ оролцож байна. Энэ жил уг тэмцээнд 10 орны цэргийн тогооч нар оролцох юм.
Мэдээллийн алба

Цэргийн наадмын нэг төрөл "Хээрийн гал тогоо" тэмцээнд манай улсын цэргийн тогооч нар 4 дэх жилдээ оролцож байна. Энэ жил уг тэмцээнд 10 орны цэргийн тогооч нар оролцох юм. Долоодугаар сарын 31-ний өдөр оролцогч орнууд сугалаагаа сугалан, Олон улсын шүүгч, багийн ахлагч хурандаа Б.Батням багаа төлөөлөн сугалсанаар манай улс Казахстан, Азарбайджан улсын хатуухан багуудтай учраа таарлаа.
Учир нь дээрхи 2 орон өнгөрсөн жил 3, 4 дүгээр байруудыг эзлэж байсан удаатай. Ийнхүү манай тогооч нар эхний хэсгийн тэмцээнээ 8 дугаар сарын 6-ны өдөр буудлагаар эхлүүлэх бол наймдугаар сарын 7-ны өдөр хар хайрцаг, талх нарийн боовны төрлөөр тэмцээнээ үргэлжлүүлнэ.
Тогооч нарын хувьд өмнөх жилүүдэд оролцож байсан туршлагатай агаад дасгалжуулагч болон техникийн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Энэ өдөр мөн багууд тэмцээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлээ хүлээн авав.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам


















