Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын цоо шинэ комик дүр "Арухай" мэндэллээ

Аман зохиолыг дэвшүүлж, шинжлэх ухааны баримттайгаар тайлбарлан, танин мэдэхүй, боловсрол, хүмүүжил, ёс зүйг хамтад нь олгох зорилгоор туурвисан “Арухай” цуврал комик номын нээлт өнөөдөр 11.00 цагт "Интерном"

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын цоо шинэ комик дүр "Арухай" мэндэллээ
Монголын цоо шинэ комик дүр "Арухай" мэндэллээ. Зураг: МҮОНРТ

Аман зохиолыг дэвшүүлж, шинжлэх ухааны баримттайгаар тайлбарлан, танин мэдэхүй, боловсрол, хүмүүжил, ёс зүйг хамтад нь олгох зорилгоор туурвисан “Арухай” цуврал комик номын нээлт өнөөдөр 11.00 цагт "Интерном" номын их дэлгүүрт болох гэж байна. “Арухай” цуврал комик номын талаар товч танилцуулахад гол дүр болох Арухай хүү нь орчин цагт төрсөн, гар утас, компьютер, цахим сүлжээ буюу интернетийг сайн ашиглаж чаддаг хүү юм. Нэгэн шөнө өөрийгөө Чингис хааны есөн өрлөгтэй цэц булаалдан байгаагаар зүүдэлдэг. Тэрээр өөрийгөө технологийн зуунд эмх замбараагүй олон мэдээ мэдээлэл, гар утас болон компьютерийн зөв хэрэглээг хүүхдүүдэд зааж сургахаар ирсэн Элч хүү гэдгээ ухаарч мэднэ.

Арухайн төрсөн өдрөөр аав ээж нь өхөөрдөм гөлөг бэлэглэсэн нь өмнөх цаг үед Арухай хүүгийн үнэнч анд нялх бэлтрэг Бэхэ байсан юм. Бэхэ бэлтрэгийн хүзүүнд нь зүүлттэй байгаа хас тэмдэг бүхий чулуун зүүлт нь хүссэн цаг хугацаанд, хүссэн газарт нь хоромхон зуур хүргэж чаддаг ид шидтэй. Заримдаа Арухай, Бэхэ хоёрын мэдэхгүй байгаа зүйлсийг Интернетээс олж хэлдэг ухаалаг утас нь тэдний үнэнч туслагч байх юм. Нийт 81 цувралаас бүрдэх тус комик номын анхны дугаар ийнхүү бяцхан уншигчдын гарт хүрч байна.

Хуваалцах