Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын тулаанч Д.Батгэрэл UFC-д хоёр дахь ялалтаа байгууллаа

Д.Батгэрэл UFC-д хоёр дахь дараалсан ялалтаа байгуулж, 2-1 гэсэн үзүүлэлттэй боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын тулаанч Д.Батгэрэл UFC-д хоёр дахь ялалтаа байгууллаа
Монголын тулаанч Д.Батгэрэл UFC-д хоёр дахь ялалтаа байгууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Флорида мужийн Жаксонвилль хотын "VyStar Veterans Memorial Arena" ордонд өчигдөр холимог тулааны дэлхийн хамгийн шилдэг холбоо болох UFC-ийн 261 дэх тулааны хүрээнд Монголын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадыг нэгдүгээр раундад 50 секундэд хүнд цохилтоор, цэвэр яллаа.

Ийн Д.Батгэрэл UFC-д хоёр дахь дараалсан ялалтаа байгуулж, 2-1 гэсэн үзүүлэлттэй боллоо. Харин холимог тулааны мэргэжлийн карьерын хувьд 9 ялалт хоёр ялагдалтай болов.

Хуваалцах