Монголын төлөөлөгчид “Singapore Airshow-2016” арга хэмжээнд оролцов
2016 оны хоёрдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Сингапур улсад хоёр жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Singapore Airshow-2016” олон улсын арга хэмжээ боллоо.
Мэдээллийн алба

2016 оны хоёрдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Сингапур улсад хоёр жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Singapore Airshow-2016” олон улсын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр зохион байгууллагдаг Ази, Номхон далайн аюулгүй байдлын чуулга уулзалт, Сингапур улсын Агаарын технологи ба инженерийн хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, нислэг техникийн байцаагч, дэд хурандаа С.Эрдэнэмөнх, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын байлдааны жижүүрлэлтийн офицер П.Идэр болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцов.
Энэхүү арга хэмжээ нь Азидаа хамгийн том иргэний агаарын болон цэргийн зэвсэгт хүчний үзэсгэлэн-худалдаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн систем, тоног төхөөрөмж, дэлхийн шилдэг нисэх онгоцны компаниудын үзэсгэлэн худалдаа энэ үеэр болдог төдийгүй Засгийн газрын дээд өндөр түвшний төлөөлөгчид болон цэргийн төлөөлөгчид хамгийн сүүлийн үеийн систем, тоног төхөөрөмжийг дэлхийн шилдэг нисэх онгоцны компаниудаас худалдан авах гэрээ зурагдах хоёр талын уулзалт арга хэмжээ зохион байгуулагдаж байдгаар онцлог юм гэж Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.


















