Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батнасан томилогдлоо

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Отгоо овогтой Батнасанг томиллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батнасан томилогдлоо
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батнасан томилогдлоо. Зураг: МҮОНРТ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Отгоо овогтой Батнасанг томиллоо.

О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.

1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр, 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр, 2014-2016 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.

О.Батнасан нь:

1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш

2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал

2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Хуваалцах