Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын туялзуур сэлэмчдийн зурагтай япон марк худалдаанд гарлаа

Монголын туялзуур сэлэмний холбоо Японы Аомори мужийн Имабэцү хоттой Токиогийн олимпын наадам хүртэл хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын туялзуур сэлэмчдийн зурагтай япон марк худалдаанд гарлаа
Монголын туялзуур сэлэмчдийн зурагтай япон марк худалдаанд гарлаа. Зураг: МҮОНРТ

Монголын туялзуур сэлэмний холбоо Японы Аомори мужийн Имабэцү хоттой Токиогийн олимпын наадам хүртэл хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу жил бүр 5-10 тамирчин хамтарсан бэлтгэлд хамрагдсан байна. Токиогийн олимп зохион байгуулах хороо, Японы шуудангийн компани хамтарч бүх зохион байгуулагч хотын маркийг хэвлүүлж эхэлсэн бөгөөд Монголын туялзуур сэлэмний холбооны түнш Имабэцү хотын марк худалдаанд гарч эхэлжээ.

Түүнчлэн Имабэцү хотын марканд тус хотын болон Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын зураг хэвлэгдлээ. Мөн У.Маргад-Эрдэнэ, Б.Амарзаяа нарын туялзуур сэлмээр тулалдаж буй гэрэл зураг ч багтсан байна.

Хуваалцах