Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монголын өдрүүд"-ийг зохион байгуулав

АНУ-ын Вашингтон мужийн Баруун Вашингтоны их сургууль “Монголын Өдрүүд” арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монголын өдрүүд"-ийг зохион байгуулав
"Монголын өдрүүд"-ийг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Вашингтон мужийн Баруун Вашингтоны их сургууль “Монголын Өдрүүд” арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол судлалыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “StudyMongolia” цахим хуудсыг нээн олон нийтэд танилцуулав. StudyMongolia цахим хуудсыг нээснээр АНУ-ын оюутан залуус, судлаач эрдэмтэд Монгол судлалтай холбоотой ном, сэтгүүл зэрэгтэй танилцах, Монголын талаарх мэдээ, мэдээллийг авах боломжтой болох юм. Баруун Вашингтоны их сургуулийн номын сан нь Монгол судлалын чиглэлээр арвин цуглуулгатай ба цаашид номын төрлийг олшруулахад онцгойлон анхаарч буйг тус сургуулийн Ерөнхийлөгч Саба Рандхаба онцлов. Дээрх арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, БСШУСЯ, АНУ-ын John C.Street Endowment байгууллага дэмжлэг үзүүлж хамтран ажиллав.

Хуваалцах