Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын Үндэсний Их Сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа

ШӨХТГ-аас Монголын Үндэсний их сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа. Тодруулбал, “Монгол улсын их сургууль” гэсэн нэртэй ижил төсөөтэй нэрийг бусад хуулийн этгээд буюу “Монголын үндэсний их сургууль” улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байсан нь тогтоогдсон байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Үндэсний Их Сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа
Монголын Үндэсний Их Сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-аас Монголын Үндэсний их сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа. Тодруулбал, “Монгол улсын их сургууль” гэсэн ижил төстэй нэрийг бусад хуулийн этгээд буюу “Монголын үндэсний их сургууль” улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байсан нь тогтоогдсон байна.

Шалгалтаар “Монгол улсын их сургууль” нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, нийтийн өмчид суурилсан олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи нэрээр танигдсан байтал дээрх сургууль хуулийн этгээдийн нэрийг 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлж мөн нэрийг ашигладаг байсан нь тодорхой болжээ.
Энэ байдал нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т ”...аж ахуй эрхлэгчийн нэр,....-ийг хуулбарлах-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул тус сургуулийг нэрээ солихыг үүрэг болгожээ.

Түлхүүр үг:Монголын Үндэсний Их Сургуулийг нэрээ өөрчлөхийг шаардлаа
Хуваалцах