Монголын үндэсний музейгээс олон улсын музейн өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлнэ
Манай улсын хувьд 2003 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил дэлхий даяар “Соёлын амин зангилаа нь Музей: Уламжлал шинэчлэл" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Мэдээллийн алба

Жил бүрийн тавдугаар сарын 18-ныг олон улсын музейн өдөр болгон зохион байгуулдаг. Энэхүү өдрийг 150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Харин 1992 оноос энэ өдрийг тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулах санаачилга гаргасан байна.
Манай улсын хувьд 2003 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил дэлхий даяар “Соёлын амин зангилаа нь Музей: Уламжлал шинэчлэл" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Манай Улсын хувьд тавдугаар сарын 18-нд амралтын өдөр тохиож байгаа тул Монголын үндэсний музейгээс олон улсын музейн өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Эл өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейгээс ЕБС-иудын дунд зохион байгуулж буй олон талт сургалтын хөтөлбөрт хамрагдсан сурагчдын хичээлийн үр дүн, туршлагыг хэлэлцэх, музейн нийгэмд үйлчлэх үүрэг, хүртээмж, үр дүнг танилцуулах аж.


















