Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын Үндэсний шигшээ баг Тажикстаны багт хожигдов

Манай улсын шигшээ баг маргааш Японы шигшээ багтай тоглоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Үндэсний шигшээ баг Тажикстаны багт хожигдов
Монголын Үндэсний шигшээ баг Тажикстаны багт хожигдов. Зураг: МҮОНРТ

"Катар-2022" ДАШТ болон 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны зургаа дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг Тажикстан Улсын эсрэг хийж хожигдлоо.

Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд 1:0-ээр манай шигшээ баг Тажикстанд ялагдсан юм. Ийнхүү энэ удаагийн хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээхэд, Тажикстаны шигшээ багаас 21 дугаартай Джалилов тоглолтын тооны харьцааг нээсэн бол хоёрдугаар хагаст, Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монголын шигшээ баг хэсгийн тав дахь удаагийн хожигдол амсч, сурагамж, туршлагаа зузаатгав.

Манай улсын шигшээ баг маргааш Японы шигшээ багтай тоглоно.

Хуваалцах