Монголын үндэсний спортын наадмын мөсний шагай, мөсний сур харвааны тэмцээн эхэллээ
мөсний шагайн төрөлд 21 багийн 126, мөсний сур харваанд 30 багийн 300 тамирчин өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай, мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр өнөөдрөөс энэ сарын 20-ныг хүртэл болно. Энэ удаагийн наадмын мөсний шагайн төрөлд 21 багийн 126, мөсний сур харваанд 30 багийн 300 тамирчин өрсөлдөж байна.
Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 12:00 цагт болно. Тус наадмыг үзэж сонирхохыг хүссэн иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд Спортын төв ордноос 08:00, 10:00, 14:00, 15:00 цагт хөдлөх бол “Асем Вила”-гаас 11:00, 12:00, 16:00, 18:00 цагт хөдлөх юм байна.


















