Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрлүүд энэ сарын 18-20-нд болно
Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээнүүд хоёрдугаар сарын 18-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээнүүд хоёрдугаар сарын 18-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Мөсний шагайн харваа болон мөсөн сур харвааны төрлийн шигшээ тэмцээнүүдэд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.


















