Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын Үндэсний Тавдугаар Жемборийг зохион байгуулна

Скаутын хөдөлгөөн үүссэн улс орон болгон Хүүхэд залуучуудын зуслан цугларалт буюу Жемборийг зохион байгуулдаг билээ. Энэхүү уламжлалын хүрээнд Монголын Үндэсний Тавдугаар Жемборийг "Сайн үйлсийн төлөө Нэгдэцгээе, Оролцоцгооё" уриатайгаар" 2014 оны долоодугаар сарын 2-8-ны хооронд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Үндэсний Тавдугаар Жемборийг зохион байгуулна
Монголын Үндэсний Тавдугаар Жемборийг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Скаутын хөдөлгөөн үүссэн улс орон болгон Хүүхэд залуучуудын зуслан цугларалт буюу Жемборийг зохион байгуулдаг билээ. Энэхүү уламжлалын хүрээнд Монголын Үндэсний Тавдугаар Жемборийг "Сайн үйлсийн төлөө Нэгдэцгээе, Оролцоцгооё" уриатайгаар" 2014 оны долоодугаар сарын 2-8-ны хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Эко Скаут зусланд зохион байгуулагдах юм. Үүнтэй холбогдуулан Монголын Скаутын Холбооноос өнөөдөр МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Зохион байгуулагчдын мэдэгдэж байгаагаар, Жемборид Монголын 1500 гаруй скаутууд болон АНУ, Англи, Дани, Хонгконг, Норвеги, Тайвань улсын скаутын байгууллагын төлөөлөгчид оролцох аж. Мөн Нийгмийн хөгжлийн хотхон, танин мэдэхүйн болон урлан бүтээх төвүүд ажиллаж, спортын зарим төрлүүдээр тэмцээн уралдаан, явган аялал, спорт тоглоомууд зэрэг арга хэмжээ зохиогдоно.

Тус хэвлэлийн бага хурлын дүрс бичлэгийг ЭНД-ээс үзнэ үү...

Хуваалцах