Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголын үр тариа эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ

Энэ жил газар тариалангийн ихэнх талбай ганд нэрвэгдсэн байна. Тиймээс тариаланчдын нөхцөл байдлыг ойлгож, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэж Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос мэдэгдэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын үр тариа эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ
Монголын үр тариа эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Энэ жил газар тариалангийн ихэнх талбай ганд нэрвэгдсэн байна. Тиймээс тариаланчдын нөхцөл байдлыг ойлгож, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэж Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос мэдэгдэж байна.

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас энэ жил нийт ургацынхаа 60 гаруй хувийг авах боломжтой гэж мэдээлсэн. Гэвч энэ мэдээлэл үндэслэлгүй, тариаланчид нийт талбайнхаа 20 гаруй хувиас л тодорхой хэмжээний ургац авах төлөвтэй байна гэж тэд үзэж байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор ажилчдийн цалин, банкны зээл, Тариалан эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх улаанбуудайны өр гээд шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа гэлээ. Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Дамбийсүрэн ярьж байна.

Төрөөс тариаланчдаа дэмжиж, банкны зээлийг нь сунгах, тариа хураах шатахууны үнийг бууруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэж тус холбооноос үзэж байна. Тэгэхгүй бол ирэх жил тариалалт хийх компани олдохгүй, дампуурахад хүрээд байгааг сануулж байсан юм.

Хуваалцах