Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны даргаар Б.Төмөрбаатар улиран сонгогдлоо

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны 16 дугаар их хурал Соёл Урлагийн Их Сургуулийн “Оюутны театр”-ын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Их хурлаар тус хорооны дарга,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Урчуудын Эвлэлийн хорооны даргаар Б.Төмөрбаатар улиран сонгогдлоо
Монголын Урчуудын Эвлэлийн хорооны даргаар Б.Төмөрбаатар улиран сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны 16 дугаар их хурал Соёл Урлагийн Их Сургуулийн “Оюутны театр”-ын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Их хурлаар тус хорооны дарга, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон байна. Хорооны даргад таван уран бүтээлч өрсөлдсөнөөс 2014 оноос хойш тус хорооны даргаар ажиллаж байгаа Бадарчийн Төмөрбаатар улиран сонгогджээ.

Энэ онд Монголын урчуудын эвлэлийн түүхт 75 жилийн ой энэ жил тохионо. Тиймээс уг их хурлаар зураач урчууд ирэх дөрвөн жил ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэж, хорооныхоо дүрмийг шинэчлэн баталсан байна.

Хуваалцах